СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР
ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.


Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг оруулна.

А. Бүртгэл

Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2011 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн 305 номерын өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг өөрийн биеэр авчирна. Үүнд:

1. Өргөдөл-Маягт

2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж харна уу

· QS World University Rankings - http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings/2010/results

· Academic ranking of world universities - http://www.arwu.org/ARWU2010.jsp

· Global Universities rankings - http://www.globaluniversitiesranking.org/index.php?option=com_content&view=frontpage&Itemid=65)

3. Өөрийн судалгааны ажлын товч реферат (Уг рефератыг 2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);

4. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);

5. Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт, захидал бичсэн хүний хаяг, утас тодорхой байх шаардлагатай);

6. Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

7. Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) эхийг хуулбарын хамт;

8. Шалгалтын хураамж.

Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.

Б. Шалгаруулалт

Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь уралдаант шалгалтыг зохион байгуулна. Уралдаант шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтанд шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино.

Шалгалтыг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байранд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэй ирнэ. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Уралдаант шалгалтын дүнг 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 18:00 цагт зарлана.

Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, 60-аас дээш оноо авсан хүмүүс дундаас тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.

Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь захиалагч байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээнд захиалагч нь сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах, зээлийг эргэн төлүүлэх тухай болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

В. Суралцах чиглэл, түвшин, захиалагч

Дор дурдсан мэргэжлийн чиглэл, суралцах түвшин, хяналтын тооны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна:

СТС-гийн зээлээр магистрантур, докторантур суралцуулах чиглэл



Мэргэжлийн чиглэл

Хүний тоо

Захиалагч

Магистр

Доктор

Байгалийн ухаан, байгаль орчин

1

Байгалийн хий

1



ШУТИС

2

Структур геологи, нанотехнологи

1



3

Био-нанохими



1

ШУА



МУИС

4

Байгаль орчны инженерчлэл

1



5

Газар зүйн мэдээллийн систем

1



6

Генетик-молекул биологи

1



7

Газар хөдлөл судлал



1

8

Голын сав газрын загварчлал

1



9

Ойн болон ландшафтын экологи

1



10

Хөрс судлал

1



11

Ургамлын биотехнологи

1



12

Геомикробиологи

1



13

Тэжээлийн ургамлын үр үржүүлэг

1



14

Тектоник, металлоген



1

15

Байгаль орчны стратеги төлөвлөлт, тогтвортой хөгжил

1


БОАЖЯ

16

Цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур

1



17

Хувиргасан амьд организмын хяналт, шинжилгээ, эрсдлийн үнэлгээний чиглэлээр

1



18

Эко туризм, тогтвортой аялал жуулчлал, байгалийн нөөцийн эдийн засаг менежмент

1



19

Газарзүйн мэдээллийн систем

1



ЗТБХБЯ

20

Геодези, GIS

1



21

Биостатистик

1



ЭМЯ

22

Ургамал хамгаалах биологийн арга

1



МХЕГ

Байгалийн ухаан, байгаль орчны салбарын дүн

19

3

22

Инженер технологи

23

Мэдээллийн технологи, сүлжээний удирдлага ба хамгаалалт



1

МУИС

24

Наноэлектроник



1

25

Хүрээлэн буй орчны инженер

1



ШУТИС

26

Дулааны инженер



1

27

Structural Analysis

1



28

Хөргөлтийн систем

1



29

Хүнсний биотехнологи



1

30

Ховор металлын хүдрийн баяжуулалт, боловсруулалт



1

31

Металлург



1

32

Цахим сургалтын агуулга, дизайн боловсруулагч

1



МУБИС

33

Арьс ширний технологич, инженер



1

ХХААХҮЯ

34

Хувцасны загвар зохион бүтээлт

1



35

Загвар зохион бүтээх, дизайны

1



36

Жимс, жимсгэний агрономч

1



37

Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн технологи

1



38

Мод боловсруулах үйлдвэрийн инженер технологи

1



39

Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт

1



40

Уул уурхайн баяжуулалт

1



ЭБЭХЯ

41

Далд уурхайн технологи

1



42

Металлургийн инженер

1



43

Газрын тосны өрөмдлөгийн инженер

1



44

Нүүрсний гүн боловсруулалт

1



45

Эрчим хүчний төлөвлөлт, стратеги

1



46

Ферметацийн технологи

1



ШУА

47

Байгаль орчны инженерчлэл /нөхөн сэргээлт, төлөвлөлт, байгаль хамгааллын дэд бүтэц/

1



48

Нүүрсний боловсруулалтын технологи



1

49

Төмөр замын зам, барилгын инженер

1



ЗТБХБЯ

50

Аэродром, аэронавигаци

1



51

Хүнд даацын төмөр замын удирдлага, зохион байгуулалт

1



52

Өндөр хурдны төмөр зам

1



53

Газрын кадастр

1



54

Тээврийн логистек

1



55

Барилгын инженер

1



56

Авто зам гүүрийн стандарт норм, геодезийн инженер



1

57

Барилгын материалын нанотехнологи

1



58

Төмөр замын зураг төслийн инженер

1



59

Авто замын материалын инженер

1



60

Эмнэлгийн тоног төхөөрөмж

1



ЭМЯ

61

Сансрын холбоо

1



МШХХТГ

62

Уулын инженер /JORC/

1



МХЕГ

63

Ургамлын генийн инженерчлэл

1



64

Хүнсний химийн шинжилгээ

1



65

Барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэлт

1



Инженер технологийн салбарын дүн

34

9

43

Анагаах ухаан

66

Удам зүй

1



ЭМШУИС

67

Дотоод шүүрэл



1

68

Төрөлхийн дүлий болон уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийн сонсгол, хэл яриа засал



1

69

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх нүүр амны эмчилгээ, үйлчилгээ

1



70

Уламжлалт анагаах ухаан

1



ЭМЯ

71

Цитогенетик



1

72

Ерөнхий хор судлаач

1



73

Трансфузиологи



1

74

Клиникийн биохими, кибернетик



1

75

Нян судлал



1

76

Хүүхдийн анагаах ухаан

1



77

Дүрс оношлогоо

1



78

Дархлаа судлал



1

79

Эмийн чанарын шинжилгээ

1



МХЕГ

Эрүүл мэндийн салбарын дүн

7

7

14

Хөдөө аж ахуй

80

Ургамал хамгаалал, хөрс судлал

1



ХХААХҮЯ

81

Элдэншүүлэггүй технологи

1



82

Хүлэмжийн аж ахуйн

1



83

Ургамлын өвчин, ургамал хамгаалал



1

84

Үрийн селекц

1



85

Малын гоц халдварт өвчний эрсдлийн үнэлгээ, мониторинг

1



МХЕГ

86

Малын эм зүй

1



Хөдөө аж ахуйн салбарын дүн

6

1

7

Нийгмийн ухаан







87

Номын сан судлал

1



СУИС

88

Соёлын үйлдвэрлэл

1



89

Сэргээн засварлах

1



90

Төрийн бодлого, удирдлага

1


МУ-ын Ерөнийлөгчийн ТГ

91

Захиргаа, хүний нөөцийн менежмент

1


УИХ-ын ТГ

92

Хөгжлийн эдийн засаг

1


ЗГХЭГ

93

Олон улсын гаалийн эрх зүйч

1



СЯ

94

Төсвийн шинжилгээ, хөгжлийн эдийн засаг



1

95

Эрсдлийн менежмент

1



96

Криминалистикийн шинжээч



1

ХЗДХЯ

97

Эрүүгийн эрх зүй

1



98

Иргэний эрх зүй



1

99

Бизнесийн эрх зүй

1



100

Цагдаагийн удирдлага

1



101

Боловсролын удирдлага, төлөвлөлт

1



БСШУЯ

102

Соёл, урлагийн удирдлага

1



103

Шинжлэх ухаан, технологийн удирдлага

1



104

Олон улсын харилцаа

1


ҮХШХ

105

Хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлт

1



НХХЯ

106

Соёлын өвийн үнэлгээ

1



МХЕГ

107

Иргэний хамгаалалтын команд штаб-оператив тактик

1



ОБЕГ

108

Галын шинжээч

1



Нийгмийн ухааны салбарын дүн

19

3

22

НИЙТ ДҮН

85

23

108

By Мика /美香/ on Wednesday, June 15, 2011 | | A comment?
0 responses to “СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА”

Leave a Reply