Далианы технологийн их сургууль-大连理工大学




Далианы технологийн их сургууль-大连理工大学

Улсын боловсролын яамны үүргийг хэрэгжүүлэгч энэхүү сургууль нь Хятадын зүүн хойд хэсэгт орших Лиаонинг мужийн Далиан хотод байдаг. 1949 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1960 аад онд улсын чухал сургуулиудын нэгт тооцогдох болсон. Тус сургуулийн инженер, шинжлэх ухааны програм нь улсдаа их нэр хүндтэй. Нийт 19 сургууль коллежийн нэгдэл бөгөөд 54 баклавр, 147 мастер, 107 докторын хичээлийн програмыг явуулж байна. Засгийн газраас хэрэгжүүлдэг 211 Project, 985 Project-г хэрэгжүүлдэг юм.

Төлбөрийн хувьд Шанхай зэрэг хотуудтай харьцуулбал хямд бөгөөд амьдрах өртөгийн хувьд ч гэсэн тийм өндөр биш.

Далианы технологийн их сургуульд хэлний бэлтгэл хийхтэй холбогдон гарах зардал:
Дээрх бүх зардалууд нийлээд: 38000 юань болно.
Бүх төлбөрөөс гадна манай үйлчилгээний төлбөр болох 250ам.доллар нэмэгдэнэ гэж тооцох хэрэгтэй.

Бүрдүүлэх материал:
1. Гадаад пасспорт
2. 4 хувь цээж зураг
3. Сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом
4. Сургуульд элсэн орох хүсэлт, анкет
5. Хувь хүний анкет
6. Эрүүл мэндийн бичиг
7. Өргөдөл гаргах төлбөр
8. Бүртгэлийн хураамж
9. Мужийн зөвшөөрөл хүсэх төлбөр
10. Үйлчилгээний төлбөр болно.

Сургуульп явах процесс:
1. Сургуулидаа бүртгүүлнэ.
2. Таны бүх материалыг бүрдүүлэн сургуульруу явуулна.
3. Сургууль материалыг хүлээн авч, сургуулийн урилгыг гаргана.
4. Сургууль оюутныг нэгэнт хүлээн авахыг зөвшөөрсөн учир мужийн захиргаанд оюутныг батлан дааж аван сургах хүсэлтэй байгаа тухайгаа уламжлана.
5. Мужийн зөвшөөрөл гарна. үүнд ойролцоогоор 21 хоног зарцуулагдана.
6. Хятад талаас бүрдсэн материалуудыг эргүүлэн явуулна.
7.Хариу ирсний дараа оюутны визний материалаа бүрдүүлнэ.
8. Монгол улсад суух Хятадын элчин сайдын яамны консулын газраас оюутны сургалтын виз хүснэ.
9. Виз яаралтайгаар бол ажлын 3 хоногт, энгийнээр бол ажлын 5 хоногт хариу гарна.
10. Визээ авсны дараа сургуульруугаа явна.

By Мика /美香/ on Saturday, November 28, 2009 | , | A comment?