Чиндаогийн их сургууль


Чиндаогийн их сургууль нь Хятадын зүүн хэсэгт орших эдийн засгийн өндөр хөгжилтэй Шандонг мужийн Чиндао хотод байрладаг. 1901 онд Хятад улсын 2 дахь улсын их сургууль болон байгуулагдаж байсан. Сургууль нь дотроо 25 коллежтой бөгөөд ангаах ухаан, инжинер, менежмент, эдийн засаг, хууль, түүх, философи гэх мэт 75 мэргэжлээр тусгайлан сургадаг учир энэ тал дээрээ ч нэр хүндтэй. Нийт баклаврын 104, мастерийн 209, доктрант- 127 зэргийн програмтай. Жилд нийтдээ 40.000 гаруй үндсэн ангийн оюутан, 10.000 гаруй зэргийн оюутан, 1000 гаруй гадаад оюутан суралцдаг. 1993 онд Чиндаогийн нэхмэлийн инжинерийн институт, Чиндаогийн анагаах ухааны коллеж, Багшийн их сургуулиуд Чиндаогийн их сургуультай нэгдсэн юм. Энэ сургуульд элсэн орохыг хүсвэл манай компанид хандаарай.


Чиндаогийн их сургуульд хэлний бэлтгэлд сурахтай холбогдон гарах бүх зардал нийлээд ердөө л 27000 юань болно.

Бүх төлбөрөөс гадна манай үйлчилгээний төлбөр болох 300,000 төгрөг байна.

Бүрдүүлэх материал:
1. Гадаад пасспорт
2. 2 хувь цээж зураг
3. Сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом
4. Сургуульд элсэн орох хүсэлт, анкет
5. Хувь хүний анкет
6. Эрүүл мэндийн бичиг
7. Өргөдөл гаргах төлбөр
8. Бүртгэлийн хураамж
9. Мужийн зөвшөөрөл хүсэх төлбөр
10. Үйлчилгээний төлбөр болно.

Сургуульп явах процесс:
1. Сургуулидаа бүртгүүлнэ.
2. Таны бүх материалыг бүрдүүлэн сургуульруу явуулна.
3. Сургууль материалыг хүлээн авч, сургуулийн урилгыг гаргана.
4. Сургууль оюутныг нэгэнт хүлээн авахыг зөвшөөрсөн учир мужийн захиргаанд оюутныг батлан дааж аван сургах хүсэлтэй байгаа тухайгаа уламжлана.
5. Мужийн зөвшөөрөл гарна. үүнд ойролцоогоор 21-30 хоног зарцуулагдана.
6. Хятад талаас бүрдсэн материалуудыг эргүүлэн явуулна.
7.Хариу ирсний дараа оюутны визний материалаа бүрдүүлнэ.
8. Монгол улсад суух Хятадын элчин сайдын яамны консулын газраас оюутны сургалтын виз хүснэ.
9. Виз яаралтайгаар бол ажлын 3 хоногт, энгийнээр бол ажлын 5 хоногт хариу гарна.
10. Визээ авсны дараа сургуульруугаа явна.

By Мика /美香/ on Thursday, August 4, 2011 | , | A comment?

Шанхайн Их Сургууль /Shanghai University/



Шанхайн их сургууль (ShU), хятадын хамгийн ууган Их сургуулиудын нэг , 1922 онд байгуулагдсан бөгөөд их түүхийг өөртөө агуулна. Иргэний дайны он жилүүдэд хаагдсан бөгөөд эх орны хоёрдугаар дайны үед их сургуулийн барилга бүр мөсөн нурж сүйрсэн юм. Үүний дараагаар 1983 онд барилгыг дахин бүрэн сэргээж ашиглалтанд оруулсан байна. 1994 онд их сургууль нь дахин шинэчлэгдэж Shanghai University of Technology, Shanghai University of Science & Technology ба Shanghai Science & Technology College –тай нэгтгэсэн юм..
Шанхай их сургууль нь 2500 гаруй багштай үүнээс 11 хүн Хятадын Шинжлэх Ухаан ба Хятадын Инженерийн Академин гишүүн, 1200 профессор багш. Их сургууль нь гурван кампустай бөгөөд нийт 2 сая. кв. м. газартай. Шанхай их сургууль нь 43000 оюутантай үүнээс 2700 нь гадаад оюутан. Их сургууулийн номын сан нь 64000 кв.м талбайтай, 3,4 сая гаруй номтой .
ШанхайИх сургуулийн оюутны хотхон: Yanchang Campus (149 Yanchang Road, Zhabei District) нь Шанхайн зүүн хойд хэсэгт байралдаг, хотын төвөөс 8 км зайд.Кампус нь чөлөөт цаг болон амралтаа өнгөрөөх бүх ая тух нөхцөлийг хангасан байдаг:зүлгээр хучигдсан хөл бөмбөгийн талбай , сагсан бөмбөг, волейболийн тайлбай г.м.Хятад хэлний сургалт гадаад оюутны дотуур байрны дэргэдэх сургалтын төвд явагддаг. Хэлний мульти-медиагаар тоноглосон 24 суудалтай 12 тэнхимтай .Baoshan Campus (99 Shangda Road, Baoshan District) нь Шанхай зүүн хойд хэсэгт оршидог, хотын төвөөс 15 км зайд.Тухайн кампусийн онцлог нь орчин үеийн барилга байгууламжтай том хотхон бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүхий л хөнцөлийг хангасан байх бөгөөд хөл бөмбөгийн 3 талбай, сагсан бөмбөгийн 26, волейболийн 18талбай , усан бассейнтай.

Шанхайн их сургуульд хэлний бэлтгэлд сурахтай холбогдон гарах нийт зардал нь 35200 юань болно. Бүртгэл: 2011 оны 9 сарын 10 хүртэл.

Бээжингийн төв санхүү эдийн засгийн их сургууль

Төв санхүү эдийн засгийн их сургууль нь салбартаа анхагч бөгөөд түүхэндээ төв татварын сургууль, төв эдийн засгийн дээд сургууль хэмээн нэрлэгдэж байжээ. 1996 оноос Төв санхүү эдийн засгийн их сургууль болон өргөжсөн. Сургултын агуулга, хөтөлбөрөө баяжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулж байна. Тус сургууль нь Хятадын тэргүүлэх зэргийн багш сурган хүмүүжүүлэгчдээр хангагдсан шилдэг сургуулиудын нэг юм. Санхүү эдийн засгийн шилдэг их сургууль хэмээн өргөмжлөгдсөн тус сургууль нь өнгөрсөн хугацаанд 80 мянга гаруй шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргасан.

Энэ сургууль нь Бээжинд 2 салбартай, 141962км кв талбайтай Бээжин хотын Хайдиэн дүүрэгт оршдог. Шахө дүүрэгт байрлах сургууль нь 789798 км кв талбайтай шинэ цогцолбор юм.

2010 оны байдлаар тэргүүлэх зэргийн 1385 багштай, үндсэн ангийн 7607 оюутан, магистерийн зэрэгт 2640, докторын зэрэгт 473, гадаад овутан 397, оройн ангийн 1757, эчнээ ангийн 6389 оюутантай байна.

Тус сургууль нь эдийн засаг ба менежмент гэсэн 2 үндсэн чиглэлтэй. Түүнээс гадна хууль, хэл шинжлэл, утга зохиол, гүн ухаан, боловсрол зэрэг туслэх чиглэлээр элсэлтээ авч байна.

Баклаврын зэргийн 42 мэргэжил, магистерийн 46 мэргэжил, докторын 16 мэргэжлээр сургадаг.

Энэ сургуульд Хятад хэлний бэлтгэлд сурахтай холбогдон гарах нийт зардал нь 36400 юань болно.