2011 оны 3 дугаар сарын элсэлт авч байна



1. Гүйжоу мужийн их сургууль
2. Фужиэн мужийн улсын багшын их сургууль
3. Шанхайн санхүү эдийн засгийн их сургууль
4. Шанхайн гадаад хэлний их сургууль
5. Чиндаогийн их сургууль
6. Далианы технологийн их сургууль -уудад элсэлт авч байна Эдгээр сургуулиуд нь бүгд улсын статустай бөгөөд Хятад хэлний сургалтын програм арга зүйгээрээ нилээн дээгүүрт ордог юм. Сургалтын төлбөрийн хувьд: Гүйяанг, Фужоу хотуудын сургуулиуд маш хямд, амьдрах өртөгийн хувьд Шанхайтай харьцуулбал 2-3 дахин бага байна. Мөн Монгол оюутны тооны хувьд цөөхөн байна.
Далиан, Чиндао хотуудын хувьд далайн эрэг дээр орших, байгалийн үзэсгэлэнтэй, амьдрах орчингийн хувьд маш таатай юм. Сургуулиуд нь ч мөн адил улсдаа нилээд нэр хүндтэй байдаг. Далиан хот нь Ай-Ти-ийн тусгай бүс нутаг бөгөөд улсаас нь энэ чиглэлээр тусгайлан хөгжүүлж байна. Мэдээллийн технологийн чиглэлээр сурах сонирхолтой залуус ийшээ явбал хамгийн зөв сонгол байх болно.

Шанхайн их сургуулиудын хувьд амьдрах өртөг өндөр ч сурах орчингийн хувьд арай илүү. Их хотын уур амьсгал, ритм-д зохицож амьдрах хүсэлтэй, мөнгө төгрөгний асуудалгүй гэж үзсэн хүмүүс явбал дээр. Шанхай хот нь өөрөө дэлхийн зах зээл, эдийн засгийн хамгийн хурдацтай хөгжил, дэвшилтэйд тооцогдох ба энэ ч утгаараа эдийн засгийн сургууль нь нэр хүндтэй. Бэлтгэн гаргадаг боловсон хүчнүүд нь ч чанартай, дэлхийн хэмжээнд хүрсэн байдаг юм.

Хэлний бэлтгэлээс гадна HSK-н 6-с дээш оноотой оюутнуудыг үндсэн анги, мастер, докторын зэргээр бүх мэргэжилээр суралцуулна.

Утас: 70146235, 99086235
И-Мэйл: praxismgl@gmail.com, m.mikarito@gmail.com
Вэб: http://chinadsur.blogspot.com

By Мика /美香/ on Saturday, May 29, 2010 | | A comment?