Шанхайн гадаад хэлний их сургууль


Хятадын хамгийн шилмэл сургуулиудын нэг бөгөөд гадаад хэл заах аргаараа улсдаа эхний 2-т ордог юм. 1949 оны 12 сард байгуулагдан Прожект 211 буюу 21 дүгээр зууны үндэсний өндөр боловсролто иргэдийг бэлтгэх зорилготой Хятадын засгийн газар болон АНУ-н хамтран хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсан билээ. Шанхай хотын захиргаа болон улсын боловсролын яамны чиг үүргийг хэрэгжүүлэгч томоохон сургуулийн нэг юм. Тус сургууль нь 26 төрлийн баклавр, 19 төрлийн мастер, 9 төрлийн доктор профессорын програмыг явуулдаг. Одоогоор 5300 баклаврын оюутан, 1100 эрдмийн зэрэг горилогчид, 1000 коллежийн оюутан, 30 орны 900 гаруй гадаад оюутанг сургаж байгаа бөгөөд тэдэнд 300 гаруй профессор багш нар хичээл заадаг. Энэхүү сургуульд элсэн орохыг хүсвэл манай компанид хандаарай.

Сурахтай холбогдон гарах зардал:

1. Манай байгууллагын үйлчилгээний хураамж- 250 ам.доллар
2. Замын зардал- УБ-Бээжин-130000 төг+ Бээжин- Шанхай- 500 юань
3. Бүртгэлийн хураамж- 800 юань
4. Хэлний бэлтгэл төлбөр- 16800 юань /жилд/
5. Баклавр- 25000 юань /жилд/
6. Магистр- 26000 юань /жилд/
7. Доктрантур- 32000 юань /жилд/
8. Мужын сурч, амьдрах зөвшөөрөл - 1000 юань /1 удаа/
9. Дотуур байр- 1500 юань орчим /1 сард, 1 хүний өрөө/
10. Даатгал- 600 юань /жилд/

By Мика /美香/ on Monday, August 10, 2009 | , | A comment?
0 responses to “Шанхайн гадаад хэлний их сургууль”

Leave a Reply