Далиан Мэритайм их сургууль-大连海事大学


Хятадын хамгийн орчин үеийн үзэсгэлэнтэй Далиан хотод байрлах бөгөөд 1909 онд анх сургуулийнхаа суурийг тавьжээ. 13 коллежтой энэ сургууль нь 7 төрлийн докторын зэргийн, 17 төрлийн мастерийн, 24 төрлийн баклаврын хичээлийн програмыг хэрэглэж байна. 2263 багш, ажиллагсадтайгаас 721 эрдэмтэн багш, 86 профессор, 319 дэд профессор, 240 лектор, 43 туслах лектортой. Жил бүр доод тал нь 11.000 оюутан элсүүлдэг. 65 сая долларын хөрөнгөөр босгосон сургуулийн талбайтай. 1998 онд ISO 9001 сертификатийг авсан анхны тэнгийсийн их сургууль болсон юм. Тэнгисийн их сургууль нь бүх мэргэжлээр элсэлт авдаг боловч манай зүгээс зөвхөн хэлний бэлтгэлд суралцуулна.

1. Манай байгууллагын үйлчилгээний хураамж- 250 ам.доллар
2. Замын зардал- УБ-Бээжин-130000 төг+ Бээжин- Далиан- 260 юань
3. Бүртгэлийн хураамж- 600 юань
4. Хэлний бэлтгэл төлбөр- 16000 юань /жилд/
5. Даатгал- 600 юань /жилд/
6. Дотуур байр- 1300-1800 юань орчим /1 сард, 1 хүн/
7. Мужын сурч, амьдрах зөвшөөрөл - 1000 юань /1 удаа/

By Мика /美香/ on Monday, August 10, 2009 | , | A comment?
0 responses to “Далиан Мэритайм их сургууль-大连海事大学”

Leave a Reply