日本国へ飛行機で往復500米ドル、片道350米ドルの格安いチケットのお知らせ:

モンゴル国に於いて2008年以降、運営活動を開始し、斡旋活動を主な営業としている「Praxis」有限会社がGenco Tour Bureauツァーの日本国への旅行のチケット販売特権を得ました。今回の旅行は以下の日程です。

27 Jul DEP/ULN 13:00 ARR/FSZ 18:30

01 AUG DEP/FSZ 19:30 ARR/ULN 23:20

上記の日程はミアット株式会社及びジンコツァービュロ株式会社が相互に計画を作成し、弊社が両社との契約上に以下の値段で特別価格を設定して顧客に提案しております。

ただ、フライトの予約のみ価格:

行き

帰り

方面

往路

価格

通貨

7.27

8.01

UB-SHIZUOKA-UB

往復

500

USD

7.27

UB-SHIZUOKA

片道

350

USD

8.01

SHIZUOKA-UB

片道

350

USD

表の価格は消費税込みで、モンゴル人及び外国人にも同じくご利用出来ます。

チケットの記入方法:フライトのチケットはミアット社の規則通り記入する。

- このチケット希望者は、メールを受け取ってから平日3日間以内にチケットを購入する。

- チケット代金が支払いされてから725日にミアット社の電子チケットが顧客のメールアドレス宛へ送信されます。

日本からモンゴルへ戻るモンゴル人、あるいはモンゴルへ来る観光客または日本国へ出張予定の査証が発行された方々に片道チケットはお買得です。

フライトチケットの数が限られているのでお急ぎ下さい。

発注はメールでもファクスでも受け付け致します。

Praxis有限会社

住所:モンゴル国家情報技術パーク, 219a

電話:9767014623597699086235
メールアドレス: praxismgl@gmail.com

By Мика /美香/ on Monday, July 18, 2011 | | A comment?

Японруу ирж очих онгоцны билет 500 ам.доллар

Алдарт чингисийн хөшөө, 13-р зуун цогцолбор, Түмэн хишигтэн зэрэг аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг байгуулж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад байгаа Женко Тур Бюро ХХК нь Японы Шизүокаруу шууд нислэгээр аялах аяллын хөтөлбөр гаргасан билээ. Уг аялал нь 07.27 нд яваад 08.01нд буцаж ирэх ба бүх төлбөр нь 1888 ам доллар.
Аяллын дэлгэрэнгүйг: http://www.genco-tour.mn/default/news/view/64 хаягнаас аваарай.
Гэхдээ бүтэн аяллаар биш зөвхөн суудлыг нь хямд аваад аялаад ирэх боломж байна.

Монголд 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг "Праксис" ХХК нь Женко Тур-н Япон дахь аяллын зөвхөн онгоцны суудал худалдах эрхийг авлаа.
Энэ онгоцны суудал нь ирж очих 2 талдаа ердөө л 500 ам.доллар ба УБ-с нисээд шууд Шизүокад хүрнэ. Мөн нислэгийн 1 талын билет авч болох ба ТАХ ороод нийт 350 ам. доллараар худалдан авч болох юм.
Хэрвээ Японд байдаг ах дүү үр хүүхэд дээрээ очих хүсэлтэй, тэнд байгаа үр хүүхдүүд нь аав ээж найз нөхдөө аваачиж Япон орныг өөрийн зоргоор үзүүлэх сонирхолтой байгаа бол, хамгийн гол нь хугацаандаа буцаж ирэх хүмүүс байвал, эсвэл зөвхөн 1 талдаа зорчих хүмүүс байвал энэ хугацааг тааруулан зорчивол маш хямд байна.
Та бүхэн бидэнд хандаж билетээ аваарай. Онгоцны билетийн тоо цөөхөн байгаа тул яараарай.

Праксис ХХК
Хаяг: МТҮПарк 219 а тоот
Утас: 70146235, 99086235

By Мика /美香/ on Friday, July 8, 2011 | , | A comment?

Нийслэлийн Эдийн Засаг Бизнесийн Их Сургууль

Хятадын Бээжин хот дахь Нийслэлийн эдийн засаг бизнесийн их сургууль нь 1956 онд байгуулагдсан ба Бээжин хотын засгийн газрын хамгийн гол их сургуулиудын нэг юм. Тус их сургууль нь байгуулагдсанаасаа хойш тал бүрийн эдийн засгийн болон менежментийн боловсролын институт болж хөгжсөн юм. Тус их сургууль нь 2 кампустай. Зүүн кампуст гадаад оюутнууд байрладаг ба энэ нь Чаоянг дүүргийн Хонгмиао хэсэгт оршино. Гол кампус нь Бээжин хотын Хуашианг, Фэнгтай дүүрэгт байрлаж байна.

НЭЗБИС нь 14 сургууль, коллежээс бүрддэг ба нийт 53 баклавр, 55 магистр, 15 докторын зэргийн програмтай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20,000 гаран оюутантай хичээллэж байна. Олон улсын соёлын солилцоо болон Хятад хэлний сургалтын төвийг байгуулсан. Жил бүр 65 орны 900 гаруй гадаад оюутныг хүлээн авдаг. Жил бүр төгсөгч олон оюутнууд маань Хятад дахь бизнес соёлын харилцаанд гүүр болон ажиллаж байдаг.

Баклаврын програм: Эдийн засаг, бизнес ба олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, логик менежмент, маркетинг, аяллын менежмент, олон улсын хүний нөөцийг менежмент, хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгаалал, нягтлан бодох, санхүүгийн менежмент, мэдээллийн менежмент, мэдээллийн технологи, мэдээллийн систем, хотын удирдлага, хөрсний нөөцийн удирдлага, зар сурталчилгаа, татвар, олон нийтийн санхүү, банк санхүү, даатгал, статистик, хамгаалалтын инженер, байгаль орчны инженер, аж үйлдвэрийн инженер, хэвлэл мэдээлэл ба харилцаа холбоо, худалдааны хууль, бизнесийн удирдлага г.м

Магистерийн програм: Улс төрийн эдийн засаг, Орон нутгийн эдийн засгийн шинэчлэл, аж үйлдвэрийн шинжлэл, хөдөлмөрийн эдийн засаг, статистик, худалдааны хууль, хүн ам зүй, аюулгүйн технологи ба инженер, хөдөлмөрийн ба байгаль орчны эрүү ахуй, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, барууны эдийн засаг, нийгмийн аюулгүй байдал, олон улсын худалдаа, төрийн захиргаа, хүний нөөц ба хүрээлэн буй орчин, эдийн засаг, санхүү, удирдлагын шинжлэх ухаан г.м

Англи хэлээр заах програм: Эдийн засаг (MA Programm)

Докторын зэргийн програм: Эдийн засгийн тоо шинжилгээ, аж үйлдвэрийн эдийн засаг, үндэсний эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, бизнесийн удирдлага, статистик, олон нийтийн санхүү, банк санхүү, орон нутгийн эзийн засаг.

Зэргийн бус програм: Хятад хэлний дээд, дунд, анхан шатны курс, Хятад хэлний богино хугацааны эрчим сургалт байна.

Тус сургууль нь суралцаж буй оюутнуудын тав тухтай амьдрах орчныг дээд зэргээр бүрдүүлж өгсөн.

Суралцагчид тавигдах шаардлага:

Програм

Нас

Мэргэжил

Сургалтын хугацаа

Гадаад хэлний програм

18-55

Бүрэн дунд эсвэл дээд сургууль төгссөн байх

1-2 жил

Баклавры програм

18-55

Бүрэн дунд сургууль төгссөн байх, HSK-5, НЭЗБИС-т математикийн шалгалт өгсөн байх

4 жил

Магистерийн програм

18-55

Баклаврын зэрэгтэй, HSK-7 зэрэгтэй

3 жил

Докторын програм

18-55

Магистерийн зэрэг, HSK-7 зэрэгтэй

3 жил

Магистерийн програм

Англи хэлээр

18-55

TOEFL-н 550 оноотой

2 жил

Хятад хэлний зэрэглэлгүй програм

18-55

Бүрэн дунд сургууль төгссөн байх

1-2 жил

Эдийн засгийн програм

18-55

Хятад хэлний дунд түвшин HSK-5

1 семистрээс дээш

Ганцаарчилсан Хятад хэл

18-55

Бүрэн дунд сургууль төгссөн байх



Сургалтын төлбөр 1 жил


Дотуур байр /2 хүний өрөө/ 1жил


Анкет 1удаа


Бүртгэл 1жил


Мужийн хүлээн авах зөвшөөрөл 1 удаа


Батлан даалт,орчуулга 1 удаа


Виз сунгалт /Хятад/ 1 жил


Эрүүл мэндийн үзлэг 1 жил


Даатгал 1 жил


Сургуулийн урилга 1 удаа


Сургуулиас тосох төлбөр 1 удаа


Ном сурах бичиг 1 жил

Нийт 35000 юань

Лиаонин мужийн багшийн их сургууль


Лиаонин мужийн багшийн их сургууль

Хятадын хойд хэсгийн Лиаонин мужийн далайн эргийн үзэсгэлэнт Далиан хотод орших Лиаонин мужийн багшийн их сургууль нь Хятад улсын нэртэй том сургуулиудын нэг юм.
1951 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 80,000 гаруй оюутан төгсөгсөн байна. 2011 оны байдлаар 20 коллеж сургуультай ба баклаврын зэрэгт 75, магистр, докторын зэрэгт 110 гаруй төрлийн мэргэжлээр суралцуулдаг.
Тус сургуулийн “олон улсын боловсрол” нэртэй салбар сургууль нь Хятад улсын боловсролын яамнаас гадаад оюутан элсүүлэх зөвшөөрөлтэй анхны сургуулудын нэг бөгөөд гадаад оюутнуудад тусгайлан бэлтгэгдсэн програмаар хичээлээ зааж байна.
Мөн Далиан хот дахь Хятад хэлний түвшин тогтоох шалгалт авдаг төв юм. Бид АНУ-н Маями их сургуулийн болон Миланы их сургуулийн Күнзийн Институттэй хамтран ажилладаг.
Одоогоор 40 гаруй орны 1000 гаруй оюутнууд суралцаж байгаагаас 500 орчим оюутан нь зэргийн хичээлд, бусад нь Хятад хэлний төрөл бүрийн түвшиний бэлтгэл ангид суралцаж байна.
Баклаврын зэрэгт:
• Хятадын утга зохиол
• Хятад хэл
• Сэтгэл судлал
• Бизнесийн удирдлага
• Зар сурталчилгааны менежмент
• Эм зүй
• Цахилгаан техникийн инженер
• Сэтгүүлч
• Улс төрийн удирдлага
• Хууль
• Түүх
• Аялал жуулчлалын менежмент
• Компьютерийн шинжлэх ухаан
• Боловсролын арга зүйч
• Математик
• Санхүү
• Физик
• Хими
• Биологийн шинжлэх ухаан
• Байгаль, Экологи
• Газар зүй
• Барилга, Хот зохион байгуулалт
• Нийтийн үйлчилгээний менежемент
• Соёл урлагийн бүх төрлийн мэргээжил... зэрэг 75 төрлийн мэргэжил, магистер докторт 110 төрлийн мэргэжлээр элсэлт авдаг.
Хятад хэлний бэлтгэлийн оюутнуудад зориулан хэлний түвшингээс шалтгаалж шатлалтай, урт богино хугацааны сургалт явуулж байна.
Сургуулийн орчинд эмнэлэг, банк, шуудан, дэлгүүр гэх мэт бүхий л хэрэгцээний үйлчилгээний төвүүд байдгаас гадна оюутнуудын чөлөөт цагт зориулан сагс, волейбол, хөл бөмбөг, теннисний талбайнуудтай.







Сургалтын төлбөр 1 жил


Дотуур байр /2 хүний өрөө/ 1жил


Анкет 1удаа


Бүртгэл 1жил


Мужийн хүлээн авах зөвшөөрөл 1 удаа


Батлан даалт,орчуулга 1 удаа


Виз сунгалт /Хятад/ 1 жил


Эрүүл мэндийн үзлэг 1 жил


Даатгал 1 жил


Сургуулийн урилга 1 удаа


Сургуулиас тосох төлбөр 1 удаа


Ном сурах бичиг 1 жил

Нийт 37100 юань


Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:
1.     Иргэний үнэмлэхний хуулбар
2.     Гадаад пасспортны хуулбар /сунгалт хийлгэсэн бол тухайн нүүртэй нь/
3.     3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
4.     Урьд төгссөн сургуулиудын диплом, сертификат /нотариат/
5.     Суралцахыг хүсэгчийн товч анкет
6.     Тухайн сургуульд бүртгүүлэх анкет
7.     Эрүүл мэндийн хуудас /Монголд виз авах шаардлагатай сургуулиудад/
8.     Батлан даалтын хуудас
9.     Бүртгэлийн хураамжууд

By Мика /美香/ on Saturday, July 2, 2011 | , | A comment?

Фү Жиэний багшийн их сургуулийн сурагч элсүүлэх товч танилцуулга

Сургуулийн товч танилцуулга

Фү Жиэний багшийн их сургууль нь халуун рашааны нутаг болох Фү Жиэн мужийн Фү Жоу хотод байрлана.Олон олон зууны түүх болон агуу их уламжлалыг хадгалсан Фү Жиэн мужийн гол сургууль бөгөөд манай улсын хамгийн анхны багшийн их сургуулиудын нэг билээ.Уг сургууль нь 1907 онд байгуулагдсан.Анхандаа Хятадын сүүлчийн эзэн хаан Пу И-гийн их багш Чэн Бао Чэн-ий нэрийдсэнээр “Фү Жиэний шилдэг багшийн их сургууль” хэмээн байгуулагдсан.Харин 1972 онд нэрийг нь хялбарчлан “Фү Жиэний багшийн их сургууль”болгож өнөөг хүртэл ашиглаж байна.Манай сургууль нь ойролцоогоор 28000 оюутантай.Одоогоор үндсэн ангийн(бакалаврын зэрэг)68 мэргэжил,магистрын зэргийн 180 мэргэжил,докторын зэргийн 100 мэргэжилтэй бөгөөд уран зохиол,соёл,түүх,гүн ухаан,аж үйлдвэр,байгалийн шинжлэх ухаан,заах арга,эдийн засаг,хууль,хөдөө аж ахуй,урлаг уран сайхан зэрэг олон олон мэргэжлээрээ бакалавр,магистр, докторын оюутнуудыг улам улам хөгжүүлэх,сургах системээр ажиллаж байна.

Фү Жиэний багшийн их сургууль нь 1984 оноос эхлэн гадаад оюутнуудыг хүлээн авдаг болсон ба Хятадын засгийн газрын тэтгэлгийн болон Күнзийн институтын тэтгэлгийн оюутнуудыг хүлээн авч эхэлсэн.Манай сургууль нь гадаад оюутнуудад зориулсан хятад хэлний бакалаврын болон хятад хэлний олон улсын заах аргын магистрын зэргийн сургалттай төдийгүй Хятад хэлний түвшин тогтоох шалгалттай(HSK). Манай сургууль нь заах арга болон анги танхимаараа онцлогтой.Мультимедиа ангид хичээлээ ордог ба оюутнуудын хятад хэлний түвшинг хурдтайгаар сайжруулахын тулд бүхий л сайн арга хэмжээг авдаг болно.Одоогоор 30 гаруй өөр өөр улс болон нутаг дэвсгэрээс ирсэн оюутнууд тус сургуульд суралцаж байна.Тиймээс манай сургууль Филлипиний “Angeles”дээд сургууль болон Индонейзийн “Al-Azhar”дээд сургуулиудтай хамтран Күнзийн институт байгуулсан төдийгүй,Америкийн “Бостон”-ы соёл урлагийн дээд сургуульд Күнзийн тэнхимийг сэргээн байгуулах ажлыг өрнүүлсэн.

Манай сургууль нь гадаад оюутнуудад зориулан нэг хүний өрөө,хоёр хүний өрөө болон дотор тасалгаатай стандарт дотуур байртай.Өрөө бүр агаар тохируулагч (кондишион),зурагт,үүрэн телефон,ус буцалгагч,ариун цэврийн өрөө болон интернэтийн холболттой. Дотуур байрныхаа орчимд хоолны газар,нийтийн гал тогоо болон хувцас угаалгын өрөөтэй.Мөн сургуулийнхаа хашаан дотроо гүйлгтийн талбай, спорт заал,агаарын тэннисний заал,бие бялдаржуулах танхим гэх мэт олон олон спорт танхимуудтай.

Гадаад оюутны дотуур байр:
Өрөөндөө агаар тохируулагч (кондишион), зурагт, үүрэн телефон, ус буцалгагч, ариун цэврийн өрөө болон интернэтийн холболттой. Ус болон тогны мөнгийг өөрөө төлнө.


Төлбөр болон зардал:
Фүжиэн багшийн их сургуульд сурахад Сургалтын төлбөр+Дотуур байр /2 хүний өрөө/+
Анкет+Бүртгэл+Мужийн хүлээн авах зөвшөөрөл+Батлан даалт,орчуулга+Оюутны виз авах /Монголд/+Виз сунгалт /Хятад/+Эрүүл мэндийн үзлэг+Даатгал+Сургуулийн урилга+Сургуулиас тосох төлбөр+Ном сурах бичиг зэрэг бүх зардал ороод Нийтдээ 22000 юань л болж байна.

Фужоу хот нь Хятадын уур амьсгалын хувьд таатай, өртөг хямд, амьдрах орчин сайтай урд зүгийн хотуудын нэг бөгөөд энд суралцаж буй оюутан сард хоол хүнсний хэрэгцээнд 600 орчим юмнь зарцуулдаг.

Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

Гадаад пасспортны хуулбар
3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
Урьд төгссөн сургуулиудын диплом, сертификат
Суралцахыг хүсэгчийн товч анкет
Тухайн сургуульд бүртгүүлэх анкет
Эрүүл мэндийн хуудас
Бүртгэлийн хураамжууд байна.

Та бүхнийг Фүжиэн Багшийн Их Сургуульд суралцахыг урьж байна.

By Мика /美香/ on Friday, July 1, 2011 | , | A comment?