Нийслэлийн Эдийн Засаг Бизнесийн Их Сургууль

Хятадын Бээжин хот дахь Нийслэлийн эдийн засаг бизнесийн их сургууль нь 1956 онд байгуулагдсан ба Бээжин хотын засгийн газрын хамгийн гол их сургуулиудын нэг юм. Тус их сургууль нь байгуулагдсанаасаа хойш тал бүрийн эдийн засгийн болон менежментийн боловсролын институт болж хөгжсөн юм. Тус их сургууль нь 2 кампустай. Зүүн кампуст гадаад оюутнууд байрладаг ба энэ нь Чаоянг дүүргийн Хонгмиао хэсэгт оршино. Гол кампус нь Бээжин хотын Хуашианг, Фэнгтай дүүрэгт байрлаж байна.

НЭЗБИС нь 14 сургууль, коллежээс бүрддэг ба нийт 53 баклавр, 55 магистр, 15 докторын зэргийн програмтай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20,000 гаран оюутантай хичээллэж байна. Олон улсын соёлын солилцоо болон Хятад хэлний сургалтын төвийг байгуулсан. Жил бүр 65 орны 900 гаруй гадаад оюутныг хүлээн авдаг. Жил бүр төгсөгч олон оюутнууд маань Хятад дахь бизнес соёлын харилцаанд гүүр болон ажиллаж байдаг.

Баклаврын програм: Эдийн засаг, бизнес ба олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, логик менежмент, маркетинг, аяллын менежмент, олон улсын хүний нөөцийг менежмент, хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгаалал, нягтлан бодох, санхүүгийн менежмент, мэдээллийн менежмент, мэдээллийн технологи, мэдээллийн систем, хотын удирдлага, хөрсний нөөцийн удирдлага, зар сурталчилгаа, татвар, олон нийтийн санхүү, банк санхүү, даатгал, статистик, хамгаалалтын инженер, байгаль орчны инженер, аж үйлдвэрийн инженер, хэвлэл мэдээлэл ба харилцаа холбоо, худалдааны хууль, бизнесийн удирдлага г.м

Магистерийн програм: Улс төрийн эдийн засаг, Орон нутгийн эдийн засгийн шинэчлэл, аж үйлдвэрийн шинжлэл, хөдөлмөрийн эдийн засаг, статистик, худалдааны хууль, хүн ам зүй, аюулгүйн технологи ба инженер, хөдөлмөрийн ба байгаль орчны эрүү ахуй, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, барууны эдийн засаг, нийгмийн аюулгүй байдал, олон улсын худалдаа, төрийн захиргаа, хүний нөөц ба хүрээлэн буй орчин, эдийн засаг, санхүү, удирдлагын шинжлэх ухаан г.м

Англи хэлээр заах програм: Эдийн засаг (MA Programm)

Докторын зэргийн програм: Эдийн засгийн тоо шинжилгээ, аж үйлдвэрийн эдийн засаг, үндэсний эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, бизнесийн удирдлага, статистик, олон нийтийн санхүү, банк санхүү, орон нутгийн эзийн засаг.

Зэргийн бус програм: Хятад хэлний дээд, дунд, анхан шатны курс, Хятад хэлний богино хугацааны эрчим сургалт байна.

Тус сургууль нь суралцаж буй оюутнуудын тав тухтай амьдрах орчныг дээд зэргээр бүрдүүлж өгсөн.

Суралцагчид тавигдах шаардлага:

Програм

Нас

Мэргэжил

Сургалтын хугацаа

Гадаад хэлний програм

18-55

Бүрэн дунд эсвэл дээд сургууль төгссөн байх

1-2 жил

Баклавры програм

18-55

Бүрэн дунд сургууль төгссөн байх, HSK-5, НЭЗБИС-т математикийн шалгалт өгсөн байх

4 жил

Магистерийн програм

18-55

Баклаврын зэрэгтэй, HSK-7 зэрэгтэй

3 жил

Докторын програм

18-55

Магистерийн зэрэг, HSK-7 зэрэгтэй

3 жил

Магистерийн програм

Англи хэлээр

18-55

TOEFL-н 550 оноотой

2 жил

Хятад хэлний зэрэглэлгүй програм

18-55

Бүрэн дунд сургууль төгссөн байх

1-2 жил

Эдийн засгийн програм

18-55

Хятад хэлний дунд түвшин HSK-5

1 семистрээс дээш

Ганцаарчилсан Хятад хэл

18-55

Бүрэн дунд сургууль төгссөн байх



Сургалтын төлбөр 1 жил


Дотуур байр /2 хүний өрөө/ 1жил


Анкет 1удаа


Бүртгэл 1жил


Мужийн хүлээн авах зөвшөөрөл 1 удаа


Батлан даалт,орчуулга 1 удаа


Виз сунгалт /Хятад/ 1 жил


Эрүүл мэндийн үзлэг 1 жил


Даатгал 1 жил


Сургуулийн урилга 1 удаа


Сургуулиас тосох төлбөр 1 удаа


Ном сурах бичиг 1 жил

Нийт 35000 юань

0 responses to “Нийслэлийн Эдийн Засаг Бизнесийн Их Сургууль”

Leave a Reply