Лиаонин мужийн багшийн их сургууль


Лиаонин мужийн багшийн их сургууль

Хятадын хойд хэсгийн Лиаонин мужийн далайн эргийн үзэсгэлэнт Далиан хотод орших Лиаонин мужийн багшийн их сургууль нь Хятад улсын нэртэй том сургуулиудын нэг юм.
1951 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 80,000 гаруй оюутан төгсөгсөн байна. 2011 оны байдлаар 20 коллеж сургуультай ба баклаврын зэрэгт 75, магистр, докторын зэрэгт 110 гаруй төрлийн мэргэжлээр суралцуулдаг.
Тус сургуулийн “олон улсын боловсрол” нэртэй салбар сургууль нь Хятад улсын боловсролын яамнаас гадаад оюутан элсүүлэх зөвшөөрөлтэй анхны сургуулудын нэг бөгөөд гадаад оюутнуудад тусгайлан бэлтгэгдсэн програмаар хичээлээ зааж байна.
Мөн Далиан хот дахь Хятад хэлний түвшин тогтоох шалгалт авдаг төв юм. Бид АНУ-н Маями их сургуулийн болон Миланы их сургуулийн Күнзийн Институттэй хамтран ажилладаг.
Одоогоор 40 гаруй орны 1000 гаруй оюутнууд суралцаж байгаагаас 500 орчим оюутан нь зэргийн хичээлд, бусад нь Хятад хэлний төрөл бүрийн түвшиний бэлтгэл ангид суралцаж байна.
Баклаврын зэрэгт:
• Хятадын утга зохиол
• Хятад хэл
• Сэтгэл судлал
• Бизнесийн удирдлага
• Зар сурталчилгааны менежмент
• Эм зүй
• Цахилгаан техникийн инженер
• Сэтгүүлч
• Улс төрийн удирдлага
• Хууль
• Түүх
• Аялал жуулчлалын менежмент
• Компьютерийн шинжлэх ухаан
• Боловсролын арга зүйч
• Математик
• Санхүү
• Физик
• Хими
• Биологийн шинжлэх ухаан
• Байгаль, Экологи
• Газар зүй
• Барилга, Хот зохион байгуулалт
• Нийтийн үйлчилгээний менежемент
• Соёл урлагийн бүх төрлийн мэргээжил... зэрэг 75 төрлийн мэргэжил, магистер докторт 110 төрлийн мэргэжлээр элсэлт авдаг.
Хятад хэлний бэлтгэлийн оюутнуудад зориулан хэлний түвшингээс шалтгаалж шатлалтай, урт богино хугацааны сургалт явуулж байна.
Сургуулийн орчинд эмнэлэг, банк, шуудан, дэлгүүр гэх мэт бүхий л хэрэгцээний үйлчилгээний төвүүд байдгаас гадна оюутнуудын чөлөөт цагт зориулан сагс, волейбол, хөл бөмбөг, теннисний талбайнуудтай.







Сургалтын төлбөр 1 жил


Дотуур байр /2 хүний өрөө/ 1жил


Анкет 1удаа


Бүртгэл 1жил


Мужийн хүлээн авах зөвшөөрөл 1 удаа


Батлан даалт,орчуулга 1 удаа


Виз сунгалт /Хятад/ 1 жил


Эрүүл мэндийн үзлэг 1 жил


Даатгал 1 жил


Сургуулийн урилга 1 удаа


Сургуулиас тосох төлбөр 1 удаа


Ном сурах бичиг 1 жил

Нийт 37100 юань


Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:
1.     Иргэний үнэмлэхний хуулбар
2.     Гадаад пасспортны хуулбар /сунгалт хийлгэсэн бол тухайн нүүртэй нь/
3.     3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
4.     Урьд төгссөн сургуулиудын диплом, сертификат /нотариат/
5.     Суралцахыг хүсэгчийн товч анкет
6.     Тухайн сургуульд бүртгүүлэх анкет
7.     Эрүүл мэндийн хуудас /Монголд виз авах шаардлагатай сургуулиудад/
8.     Батлан даалтын хуудас
9.     Бүртгэлийн хураамжууд

By Мика /美香/ on Saturday, July 2, 2011 | , | A comment?
0 responses to “Лиаонин мужийн багшийн их сургууль”

Leave a Reply