Фү Жиэний багшийн их сургуулийн сурагч элсүүлэх товч танилцуулга

Сургуулийн товч танилцуулга

Фү Жиэний багшийн их сургууль нь халуун рашааны нутаг болох Фү Жиэн мужийн Фү Жоу хотод байрлана.Олон олон зууны түүх болон агуу их уламжлалыг хадгалсан Фү Жиэн мужийн гол сургууль бөгөөд манай улсын хамгийн анхны багшийн их сургуулиудын нэг билээ.Уг сургууль нь 1907 онд байгуулагдсан.Анхандаа Хятадын сүүлчийн эзэн хаан Пу И-гийн их багш Чэн Бао Чэн-ий нэрийдсэнээр “Фү Жиэний шилдэг багшийн их сургууль” хэмээн байгуулагдсан.Харин 1972 онд нэрийг нь хялбарчлан “Фү Жиэний багшийн их сургууль”болгож өнөөг хүртэл ашиглаж байна.Манай сургууль нь ойролцоогоор 28000 оюутантай.Одоогоор үндсэн ангийн(бакалаврын зэрэг)68 мэргэжил,магистрын зэргийн 180 мэргэжил,докторын зэргийн 100 мэргэжилтэй бөгөөд уран зохиол,соёл,түүх,гүн ухаан,аж үйлдвэр,байгалийн шинжлэх ухаан,заах арга,эдийн засаг,хууль,хөдөө аж ахуй,урлаг уран сайхан зэрэг олон олон мэргэжлээрээ бакалавр,магистр, докторын оюутнуудыг улам улам хөгжүүлэх,сургах системээр ажиллаж байна.

Фү Жиэний багшийн их сургууль нь 1984 оноос эхлэн гадаад оюутнуудыг хүлээн авдаг болсон ба Хятадын засгийн газрын тэтгэлгийн болон Күнзийн институтын тэтгэлгийн оюутнуудыг хүлээн авч эхэлсэн.Манай сургууль нь гадаад оюутнуудад зориулсан хятад хэлний бакалаврын болон хятад хэлний олон улсын заах аргын магистрын зэргийн сургалттай төдийгүй Хятад хэлний түвшин тогтоох шалгалттай(HSK). Манай сургууль нь заах арга болон анги танхимаараа онцлогтой.Мультимедиа ангид хичээлээ ордог ба оюутнуудын хятад хэлний түвшинг хурдтайгаар сайжруулахын тулд бүхий л сайн арга хэмжээг авдаг болно.Одоогоор 30 гаруй өөр өөр улс болон нутаг дэвсгэрээс ирсэн оюутнууд тус сургуульд суралцаж байна.Тиймээс манай сургууль Филлипиний “Angeles”дээд сургууль болон Индонейзийн “Al-Azhar”дээд сургуулиудтай хамтран Күнзийн институт байгуулсан төдийгүй,Америкийн “Бостон”-ы соёл урлагийн дээд сургуульд Күнзийн тэнхимийг сэргээн байгуулах ажлыг өрнүүлсэн.

Манай сургууль нь гадаад оюутнуудад зориулан нэг хүний өрөө,хоёр хүний өрөө болон дотор тасалгаатай стандарт дотуур байртай.Өрөө бүр агаар тохируулагч (кондишион),зурагт,үүрэн телефон,ус буцалгагч,ариун цэврийн өрөө болон интернэтийн холболттой. Дотуур байрныхаа орчимд хоолны газар,нийтийн гал тогоо болон хувцас угаалгын өрөөтэй.Мөн сургуулийнхаа хашаан дотроо гүйлгтийн талбай, спорт заал,агаарын тэннисний заал,бие бялдаржуулах танхим гэх мэт олон олон спорт танхимуудтай.

Гадаад оюутны дотуур байр:
Өрөөндөө агаар тохируулагч (кондишион), зурагт, үүрэн телефон, ус буцалгагч, ариун цэврийн өрөө болон интернэтийн холболттой. Ус болон тогны мөнгийг өөрөө төлнө.


Төлбөр болон зардал:
Фүжиэн багшийн их сургуульд сурахад Сургалтын төлбөр+Дотуур байр /2 хүний өрөө/+
Анкет+Бүртгэл+Мужийн хүлээн авах зөвшөөрөл+Батлан даалт,орчуулга+Оюутны виз авах /Монголд/+Виз сунгалт /Хятад/+Эрүүл мэндийн үзлэг+Даатгал+Сургуулийн урилга+Сургуулиас тосох төлбөр+Ном сурах бичиг зэрэг бүх зардал ороод Нийтдээ 22000 юань л болж байна.

Фужоу хот нь Хятадын уур амьсгалын хувьд таатай, өртөг хямд, амьдрах орчин сайтай урд зүгийн хотуудын нэг бөгөөд энд суралцаж буй оюутан сард хоол хүнсний хэрэгцээнд 600 орчим юмнь зарцуулдаг.

Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

Гадаад пасспортны хуулбар
3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
Урьд төгссөн сургуулиудын диплом, сертификат
Суралцахыг хүсэгчийн товч анкет
Тухайн сургуульд бүртгүүлэх анкет
Эрүүл мэндийн хуудас
Бүртгэлийн хураамжууд байна.

Та бүхнийг Фүжиэн Багшийн Их Сургуульд суралцахыг урьж байна.

By Мика /美香/ on Friday, July 1, 2011 | , | A comment?
0 responses to “Фү Жиэний багшийн их сургуулийн сурагч элсүүлэх товч танилцуулга”

Leave a Reply