Фүжиэн мужийн улсын багшийн их сургууль- 福建师范大学




Хятадын зүүн өмнөд хэсэгт орших соёлын өв газар болох Фүжиэн мужийн Фужоу хотод байдаг 1907 онд байгуулагдсан улсын сургууль юм.1949 онд Хунан-н эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан урлагын коллеж, Фүжиэний Христийн сургууль, мужийн багшийн мэргэжлийн сургууль, мужийн судалгааны институт нарыг нэтгэн Фүжиэн мужийн улсын багшийн их сургууль гэж нэрлэжээ. Хятад хэл заах аргаараа улсдаа эхний 10-т багтдаг ихээхэн нэр хүндтэй. Дотроо 27-н коллеж, 58-н тусгай мэргэжлийн сургалт,69 төрлийн магистр,18 төрлийн доктор болон профессорын зэргийн хичээлүүдийг явуулдаг. Сургуульд одоогийн байдлаар 1230 гаруй баг ажиллаж байгаа бөгөөд түүний 50% нь профессор байна. энэ сургуульд явах хүсэлтэй хүмүүс дор хаяж 2 сарын өмнөөс бүртгүүлэх хэрэгтэй.

Фүжиэн мужийн улсын багшийн их сургуульд сурахтай холбогдон гарах төлбөр:
Дээрх бүх зардал ийлээд ердөө л 23000 юань болно.

Төлбөр, байр, амьдрах нөхцөл нь бусад хотуудтай харьцуулахад маш хямд бөгөөд сургалтын чанараараа улсдаа дээгүүрт ордог сургууль юм.
Бүх төлбөрөөс гадна манай үйлчилгээний төлбөр болох 250ам.доллар нэмэгдэнэ гэж тооцох хэрэгтэй.

Бүрдүүлэх материал:
1. Гадаад пасспорт
2. 4 хувь цээж зураг
3. Сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом
4. Сургуульд элсэн орох хүсэлт, анкет
5. Хувь хүний анкет
6. Эрүүл мэндийн бичиг
7. Өргөдөл гаргах төлбөр
8. Бүртгэлийн хураамж
9. Мужийн зөвшөөрөл хүсэх төлбөр
10. Үйлчилгээний төлбөр болно.

Сургуульп явах процесс:
1. Сургуулидаа бүртгүүлнэ.
2. Таны бүх материалыг бүрдүүлэн сургуульруу явуулна.
3. Сургууль материалыг хүлээн авч, сургуулийн урилгыг гаргана.
4. Сургууль оюутныг нэгэнт хүлээн авахыг зөвшөөрсөн учир мужийн захиргаанд оюутныг батлан дааж аван сургах хүсэлтэй байгаа тухайгаа уламжлана.
5. Мужийн зөвшөөрөл гарна. үүнд ойролцоогоор 21-30 хоног зарцуулагдана.
6. Хятад талаас бүрдсэн материалуудыг эргүүлэн явуулна.
7.Хариу ирсний дараа оюутны визний материалаа бүрдүүлнэ.
8. Монгол улсад суух Хятадын элчин сайдын яамны консулын газраас оюутны сургалтын виз хүснэ.
9. Виз яаралтайгаар бол ажлын 3 хоногт, энгийнээр бол ажлын 5 хоногт хариу гарна.
10. Визээ авсны дараа сургуульруугаа явна.

By Мика /美香/ on Thursday, August 13, 2009 | | A comment?
0 responses to “Фүжиэн мужийн улсын багшийн их сургууль- 福建师范大学”

Leave a Reply