Шанхайн Их Сургууль /Shanghai University/



Шанхайн их сургууль (ShU), хятадын хамгийн ууган Их сургуулиудын нэг , 1922 онд байгуулагдсан бөгөөд их түүхийг өөртөө агуулна. Иргэний дайны он жилүүдэд хаагдсан бөгөөд эх орны хоёрдугаар дайны үед их сургуулийн барилга бүр мөсөн нурж сүйрсэн юм. Үүний дараагаар 1983 онд барилгыг дахин бүрэн сэргээж ашиглалтанд оруулсан байна. 1994 онд их сургууль нь дахин шинэчлэгдэж Shanghai University of Technology, Shanghai University of Science & Technology ба Shanghai Science & Technology College –тай нэгтгэсэн юм..
Шанхай их сургууль нь 2500 гаруй багштай үүнээс 11 хүн Хятадын Шинжлэх Ухаан ба Хятадын Инженерийн Академин гишүүн, 1200 профессор багш. Их сургууль нь гурван кампустай бөгөөд нийт 2 сая. кв. м. газартай. Шанхай их сургууль нь 43000 оюутантай үүнээс 2700 нь гадаад оюутан. Их сургууулийн номын сан нь 64000 кв.м талбайтай, 3,4 сая гаруй номтой .
ШанхайИх сургуулийн оюутны хотхон: Yanchang Campus (149 Yanchang Road, Zhabei District) нь Шанхайн зүүн хойд хэсэгт байралдаг, хотын төвөөс 8 км зайд.Кампус нь чөлөөт цаг болон амралтаа өнгөрөөх бүх ая тух нөхцөлийг хангасан байдаг:зүлгээр хучигдсан хөл бөмбөгийн талбай , сагсан бөмбөг, волейболийн тайлбай г.м.Хятад хэлний сургалт гадаад оюутны дотуур байрны дэргэдэх сургалтын төвд явагддаг. Хэлний мульти-медиагаар тоноглосон 24 суудалтай 12 тэнхимтай .Baoshan Campus (99 Shangda Road, Baoshan District) нь Шанхай зүүн хойд хэсэгт оршидог, хотын төвөөс 15 км зайд.Тухайн кампусийн онцлог нь орчин үеийн барилга байгууламжтай том хотхон бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүхий л хөнцөлийг хангасан байх бөгөөд хөл бөмбөгийн 3 талбай, сагсан бөмбөгийн 26, волейболийн 18талбай , усан бассейнтай.

Шанхайн их сургуульд хэлний бэлтгэлд сурахтай холбогдон гарах нийт зардал нь 35200 юань болно. Бүртгэл: 2011 оны 9 сарын 10 хүртэл.

By Мика /美香/ on Thursday, August 4, 2011 | , | A comment?
0 responses to “Шанхайн Их Сургууль /Shanghai University/”

Leave a Reply