Бээжингийн төв санхүү эдийн засгийн их сургууль

Төв санхүү эдийн засгийн их сургууль нь салбартаа анхагч бөгөөд түүхэндээ төв татварын сургууль, төв эдийн засгийн дээд сургууль хэмээн нэрлэгдэж байжээ. 1996 оноос Төв санхүү эдийн засгийн их сургууль болон өргөжсөн. Сургултын агуулга, хөтөлбөрөө баяжуулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулж байна. Тус сургууль нь Хятадын тэргүүлэх зэргийн багш сурган хүмүүжүүлэгчдээр хангагдсан шилдэг сургуулиудын нэг юм. Санхүү эдийн засгийн шилдэг их сургууль хэмээн өргөмжлөгдсөн тус сургууль нь өнгөрсөн хугацаанд 80 мянга гаруй шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргасан.

Энэ сургууль нь Бээжинд 2 салбартай, 141962км кв талбайтай Бээжин хотын Хайдиэн дүүрэгт оршдог. Шахө дүүрэгт байрлах сургууль нь 789798 км кв талбайтай шинэ цогцолбор юм.

2010 оны байдлаар тэргүүлэх зэргийн 1385 багштай, үндсэн ангийн 7607 оюутан, магистерийн зэрэгт 2640, докторын зэрэгт 473, гадаад овутан 397, оройн ангийн 1757, эчнээ ангийн 6389 оюутантай байна.

Тус сургууль нь эдийн засаг ба менежмент гэсэн 2 үндсэн чиглэлтэй. Түүнээс гадна хууль, хэл шинжлэл, утга зохиол, гүн ухаан, боловсрол зэрэг туслэх чиглэлээр элсэлтээ авч байна.

Баклаврын зэргийн 42 мэргэжил, магистерийн 46 мэргэжил, докторын 16 мэргэжлээр сургадаг.

Энэ сургуульд Хятад хэлний бэлтгэлд сурахтай холбогдон гарах нийт зардал нь 36400 юань болно.

By Мика /美香/ on Thursday, August 4, 2011 | , | A comment?
0 responses to “Бээжингийн төв санхүү эдийн засгийн их сургууль”

Leave a Reply