ПРАКСИС ХХК


Праксис” ХХК нь:
1. Зуучлал /Бүх төрлийн бараа материал, тоног төхөөрөмж/
2. Сургалт /Хятад, Солонгос/
3. Гадаад аялал /Хятадруу бизнес болон энгийн /гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Байгуулагдсан цагаасаа эхлэн Хятад улсын шилдэг, улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдэд зуучлал болон орчуулгын үйлчилгээ үзүүлэн, бизнес аялалыг зохион байгуулсаар ирлээ.

Шагнал урамшуулал:
2008 онд
- Хятадын урд зүгт орших ФУЖИЭНИЙ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ-с "найдвартай төлөөлөгч байгууллага"

2009 онд
- Хятадын ГҮЙЖОУ-ИЙН ИХ СУРГУУЛЬ-с "ШИЛДЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БАЙГУУЛЛАГА"
- Монголын стандартын холбоо-с "СТАНДАРТ 2010" шагналыг тус тус авсан.

Бид өнөөдрийн байдлаар дараах үйлчилгээг үзүүлж байна:
Хятадын их сургуулиудын зуучлал:
Сүүлийн үеийн Монгол залуучууд дэлхийн боловсролыг эзэмшин хаана ч газардахгүй чадварлаг боловсон хүчин болохыг эрмэлзэх болжээ. Бид ч энэ хүсэл эрмэлзэлийг биелүүлэхийн тулд дэлхийн том гүрний нэг болох Хятад улсын 6 их сургууль, Солонгосын улсын 4, хувийн 2 их сургуультай гэрээтэй хамтран ажиллаж, цаашлаад Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь болсон бөгөөд хэлний бэлтгэл, баклавр, мастер, докторын зэрэгт бүх мэргэжлийн чиглэлээр сургаж байна.

Бизнес зуучлал, зөвлөгөө:
Монголын том жижиг байгууллага болон хувь хүмүүст Хятад улсын АА зэрэглэлийн компаниудаас тоног төхөөрөмж, түүхий эд, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бусад бараа бүтээгдэхүүнийг зуучлан оруулж ирэхэд нь туслан зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулж байна.

Бизнес аялал:
Хятадын Шанхай, Бээжин, Гуанжоу хотуудын олон улсын үзэсгэлэнгийн байгууллагуудь аж үйлдвэрлэлийн тэнхимүүдтэй хамтран олон улсын томоохон үзэсгэлэн худалдааг үзүүлэх, цаашлаад бизнесийн түншлэлийг дэмжих зорилгоор бизнес аялалыг 2008 оноос эхлэн зохион байгуулж байна.


By Мика /美香/ on Sunday, August 9, 2009 | | A comment?
0 responses to “ПРАКСИС ХХК”

Leave a Reply