Хятадын засгийн газрын тэтгэлэгээр докторын зэрэг хамгаалах 3 хүнийг бүртгэнэ.
БНХАУ-н Харбин хотын инжинерийн сургуульд доорх мэргэжлээр докторын зэрэг хамгаалах хүсэлтэй хүмүүсийг засгийн газрын тэтгэлэгт хамруулна.
Тэтгэлэгт хамрагдах хүний тоо: 3
Сонгож болох мэргэжил:
- Aerospace and Civil Engineering
- Power and energy engineering
- Computer Science and Technology
- Electrical and Mechanical Engineering
- Information and Communication Engineering
- Materials Science and Engineering
Хятадын засгийн газрын тэтгэлэг нь:
- Бүртгэлийн хураамж
- Сургалтын төлбөр
- Дотуур байр
- Сурах материал
-Даатгал
- Виз
- Амьдрах зардал сард 2000 юань байна.
- Суурьших зардал - Анх очсон оюутанд 1 удаа 1000-1500 юань өгдөг.
Тэтгэлэгийн хугацаа:
- Доктор: хэлний бэлтгэл 1-2 жил +мэргэжлээрээ 3-4 жил байна.
Тэтгэлэг эхлэх хугацаа: 2012 оны 9 сар.
Тэтгэлэгт сонгогдох эрх:
1. Хятадын иргэн бус
2. Эрүүл
3. Магистерийн зэрэгтэй, 40-с доош насны хүн байх.
Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт:
1. Иргэний үнэмлэх
2. Гадаад пасспорт
3. Диплом (дээрх 1-3-ийг нотариатаар батлуулсан байх)
4. 3х4 хэмжээтэй 6хувь цээж зураг
5. Сурах төлөвлөгөө
6. Бүтээлийн жагсаалт
7. Урьд төгссөн сургуулийн болон 2 эрдэмтэн багшийн тодорхойлолт
8. Хувь хүний танилцуулга
9. Тэтгэлэгийн өргөдөл
10. Эрүүл мэндийн хуудас (9-10-ийг оффис дээр ирж авах)
Эдгээр материалууд нь бүгд Англи эсвэл Хятад хэл дээр байх шаардлагатай.
Бүртгэлийн хугацаа: 2012 оны 1 сарын 31-нийг дуустал.
Бүргэл явагдах байр: Мэдээллийн технологийн үндэсний парк-219а тоот
Холбогдох утас: 70146235, 99086235, 88096235