Төв Хятадын Багшийн Их Сургууль

Төв Хятадын багшийн их сургууль нь 1903 онд байгуулагдсан. БНХАУ-н боловсролын яамны шууд харъяа, бүх Хятадын дунд болон дээл шатны сургуулиудад багшлах боловсон хүчинүүдийг бэлтгэн гаргадаг улсын "211" инженерийн ажлын гол илэрхийлэл болсон цогцолбор юм.


Тус их сургууль нь 21 салбар сургууль, 4 бие даасан тэнхим, 60 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийг өөртөө нэгтгэсэн.
Баклаврын 57, магистерийн 162, докторын 80 төрлийн мэргэжлээр элсэлт авдаг ба одоогоор 30000 гаруй оюутан суралцаж байна.

Манай сургууль нь 3800 орчим багш ажилтантай. Үүний 1500 гаруй нь доктор профессор цолтой үндсэн багш нартай.

Мөн улсын анхны поктор, магистерийн зэрэг олгох эрх бүхий байгууллага бөгөөд профессор, дэд профессор, докторын удирдагч багшийн эрх олгох, нэр дэвшүүлэх эрхтэй.

2001 оноос хойш төгссөн төгсөгядийн ажил эрхлэлтийн байдал 95%тай байгаагаараа улсдаа хамгийн дээгүүр байр эзэлж байна.

Тус сургууль нь орчин үеийн 10 гаруй хичээлийн барилга, биеийн тамирын талбай, 2 номын сантай. номын санд одоогоор нийт 2 сая 500 мянга орчим ном цахим болон цаасан хэлбэрээр хадгалагдаж байна.

Манай сургууль нь өөрийн болон гадаадын орны олон сургууль, эрдэм шинжилгээний төвүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ, АНУ, Герман, Япон, ОХУ, Франц, Шинэ Зеланд, Австрали, БНСУ зэрэг 50 гаруй орны 100 гаруй сургууль төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.
Мөн жил бүр гадаадаас нарийн мэргэжлийн багш сурган хүмүүжүүлэгчдийг урин авчирч ажлуулдагаараа давуу талтай.



Төв Хятадын багшийн их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр "Праксис" ХХК 2010 оноос хойш сонгогдон ажиллаж байна.
Тус сургуульд хэлний бэлгэлд сурах 1 жилийн нийт зардал нь 25100 юань болно.

Праксис ХХК
Мэдээллийн Технологийн Үндсэний Парк- 219а тоот
70146235, 99086235

By Мика /美香/ on Sunday, November 27, 2011 | , | A comment?
0 responses to “Төв Хятадын Багшийн Их Сургууль”

Leave a Reply