БНХАУ-д магистерийн зэрэгт суралцах хүсэлтэй хүмүүсийг тэтгэлэгт хамруулна


БНХАУ-д магистерийн зэрэгт суралцах хүсэлтэй хүмүүсийг Хятадын засгийн газрын тэтгэлэг болон Кунзийн тэтгэлэгт хамруулна.

Урьд нь Хятад хэл үзэж байсан, түвшин тогтоох шалгалтын хуучнаар 6, шинээр 5 оноотой цаашдаа Хятад хэл болон багшийн мэргэжлээр сурах бол Кунзийн тэтгэлэгт,
Хятад хэлний тевшин тогтоох оноогүй болон хэл үзэж байгаагүй хүмүүсийг засгийн газрын тэтгэлэгт хэлний бэлтгэлтэй нь хамт хамруулна.

Хятадын засгийн газрын тэтгэлэг нь:


Тэтгэлэг нь:
- Бүртгэлийн хураамж
- Сургалтын төлбөр
- Дотуур байр
- Сурах материал
-Даатгал
- Виз
- Амьдрах зардал
Магистер- сард 1700юань
Доктор- сард 2000 юань байна.
- Суурьших зардал - Анх очсон оюутанд 1 удаа 1000-1500 юань өгдөг.

Тэтгэлэгийн хугацаа:
- магистер: хэлний бэлтгэл 1-2 жил + мэргэжлээрээ 2-3 жил
- Доктор: хэлний бэлтгэл 1-2 жил +мэргэжлээрээ 3-4 жил байна.

Тэтгэлэг эхлэх хугацаа: 2012 оны 9 сар.

Тэтгэлэгт сонгогдох эрх:
1. Хятадын иргэн бус
2. Эрүүл
3. Магистерт: баклаврын зэрэгтэй, 35-с доош насны
Докторт: магистерийн зэрэгтэй, 40-с доош насны хүн байх.

Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт:
1. Иргэний үнэмлэх
2. Гадаад пасспорт
3. Диплом (дээрх 1-3-ийг нотариатаар батлуулсан байх)
4. 3х4 хэмжээтэй 6хувь цээж зураг
5. Сурах төлөвлөгөө
6. Бүтээлийн жагсаалт
7. Урьд төгссөн сургуулийн болон 2 эрдэмтэн багшийн тодорхойлолт
8. Хувь хүний танилцуулга
9. Тэтгэлэгийн өргөдөл
10. Эрүүл мэндийн хуудас (9-10-ийг оффис дээр ирж авах)
Эдгээр материалууд нь бүгд Англи эсвэл Хятад хэл дээр байх шаардлагатай.

Бүртгэлийн хугацаа: 2012 оны 1 сарын 31-нийг дуустал.
Бүргэл явагдах байр: Мэдээллийн технологийн үндэсний парк-219а тоот
Холбогдох утас: 70146235, 99086235, 88096235

By Мика /美香/ on Sunday, January 8, 2012 | | 2 comments
2 responses to “БНХАУ-д магистерийн зэрэгт суралцах хүсэлтэй хүмүүсийг тэтгэлэгт хамруулна”
  1. Anonymous says:

    2013 onii magistriin tetgeleg ni hezee ehleh we hamragdmaar baina.

  2. Anonymous says:

    Tanai Blog ih taalagdaj baina. Bi hyatad hel oron sudlalaar baklawr tugssun tgd uur mergejleer magistrt surah hvseltei baina.todorhoi medeelel ugj tuslana uu!

Leave a Reply