Тэтгэлэгт бүртгүүлэгчийн мэдүүлгийн материалын шаардлага

Мэдүүлэгч нь доорхи материалыг бүрэн зөв бөглөж илгээх ёстой. (3 хувь байна, нэг эх хувь болон хоёр хуулбар хувь).

1. Хятадын Засгийн газрын тэтгэлгийн мэдүүлгийн хуудас нэг эх хувь болон хоёр хуулбар хувьтай байх бөгөөд Хятад эсвэл Англи хэл дээр бөглөсөн байна. Мэдүүлгийг бөглөхдөө сүүлийн хуудсанд бичигдсэн чухал тэмдэглэлүүдийг анхааралтай уншаарай. Мэдүүлгийг компьютераар бөглөх боломжгүй бол хар эсвэл цэнхэр үзгэн балаар бөглөх шаардлагатай. Сонголт хийх дөрвөлжинд ‘X’ гэсэн тэмдэглэгээ хийнэ. Эдгээр шаардлагыг хангаагүй мэдүүлгийг хүчингүйд тооцно.

2. Бакалавр/Магистр зэргийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар. Мэдүүлэгч нь их дээд сургуулийн оюутан бол эсвэл ажил эрхэлдэг бол тэд үүнийгээ батлах тодорхойлолт гэх мэт бичиг баримтуудыг хавсаргах шаардлагатай. Материалууд нь Хятад эсвэл Англи хэлээс өөр хэл дээр бол Хятад эсвэл Англи хэл дээр материалуудыг орчуулан хавсаргасан байх шаардлагатай.

3. Сургуулийн тодорхойлолт (эсвэл нотариатаар батлуулсан хувь). Магистр эсвэл Доктор зэрэг хөтөлбөрт мэдүүлэгч нь сургуулийн тодорхойлолт авах шаардлагатай. (их сургуулийн албан бланк дээр сургуулиас тамгалагдсан байх). Тодорхойлолт нь Хятад эсвэл Англи хэлнээс өөр хэл дээр бол үүнийг Хятад эсвэл Англи хэл дээр орчуулан хавсаргах шаардлагатай.

4. Хятад эсвэл Англи хэл дээрхи сургалтын төлөвлөгөө (800 үг/2хуудсаас багагүй байна. Энэ маш чухал үзүүлэлт).

5. Эрдэмтэн багшийн тодорхойлолт 2ш. Мэдүүлэгч нь Хятад эсвэл Англи хэл дээр багш, профессоруудаасаа тодорхойлолт 2 ш-ийг авсан байна.

6. CV. CV нь таны өмнө сурч байсан сургууль, боловсрол, дадлага туршлага, холбогдох судалгааны салбарт гаргасан хэвлэл зэргийг тусгасан байна.

7. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас (Хятадын эрх бүхий байгууллагаар баталгаажсан байна.) Англи хэл дээр бөглөгдсөн байна. Эрүүл мэндийн үзлэг нь Гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудаст жагсаагдсан бүх жагсаалтуудыг агуулсан байх ёстой. Бүрэн бус бичлэг болон эмнэлгийн албан ёсны тамга, гарын үсэггүй, үзүүлэгчийн фото зураггүй хуудас нь хүчингүйд тооцогдоно. Эрүүл мэндийн үзлэгийн дүн нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас эх хувь нь орон нутгийн эрх бүхий байгууллагаар тодорхойлогдсон байна. Тухайн тодорхойлолтыг авч чадаагүй тохиолдолд тодорхойлж өгсөн эмнэлэгт шинээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой.

8. Гадаад пасспортын хуулбар

9. 3х4 хэмжээтэй 6 хувь цээж зураг

10. Бүтээлийн жагсаалт. (урьд нь хийж байсан судалгааны ажлууд, ном, материал, илтгэл байна. Хийсэн он, товчлол, шүүмжийн хамт бичнэ.)

Анхаар: хар үзгэн бал болон тосон бал нь мэдүүлэг бөглөхөд ашиглагдах ёстой.

By Мика /美香/ on Monday, January 9, 2012 | , | 1 comment
1 response to “Тэтгэлэгт бүртгүүлэгчийн мэдүүлгийн материалын шаардлага”
  1. eegii says:

    Сайн байнуу? Хэрэгтэй мэдээллүүд өгсөнд баярлалаа. Өөрөөс чинь суралцах хөтөлбөр төлөвлөгөө хэрхэн бичих талаар зөвлөгөө яаж авах вэ? яаралтай хариу

Leave a Reply